Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.15 12:10
1411
Орос болон Казахстанд үерийн улмаас байшингууд живжээ

ОХУ-ын Оренбург хотод болсон үерийн улмаас усны түвшин хоёр метрээс дээшээ болж байшингийн дээвэр л харагдах болжээ.

Баасан гарагт үерийн усны түвшин дээд цэгтээ хүрсэн бөгөөд тус үер хөрш зэргэлдээх бүс нутгуудад тархах өндөр магадлалтай байна.

Казахстан улс ч мөн адил ноцтой хохирол амссан бөгөөд сүүлийн долоо хоногт 100,000 хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ. Энэ нь тус бүс нутагт сүүлийн 80 жилд тохиолдоогүй аюултай үер болж байгаа аж.

Улирлын чанартай цаг агаарын дулаарлын улмаас цас, мөс хурдацтай хайлж мөн ширүүн бороо орсны улмаас Европ тивийн гурав дах том гол болох Урал голын түвшин 11.43 метр (37 фут) хүрч, тус голоос салаалдаг бусад голууд мөн үерлээд байна.

Урал голын ойролцоох хотын 10,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 11700 байшин усанд автжээ.  

Эх сурвалж: CNN