Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.04.16 09:25
1906
Өнөөдөр 12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгын шүүх хурал болно

Өнгөрсөн оны аравдугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болж, бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Харин тус хэргийг Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хээр аваачиж амийг нь хөнөөсөн нь тогтоогдсон. 

Харин түүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гуравдугаар сарын 19-ний өдөр болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн хурлыг гуравдугаар сарын 29-ний өдрийн 09 цагт Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хийхээр товлосон байсан. 

Гэвч шүүгдэгч өмгөөлөгчөө сольж,  шинээр ажиллах өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцаж,  бүрэн гүйцэд танилцах шаардлага хүргүүлсэн. Ингэснээр шүүх хурал хойшилж, дөрөвдүгээр сарын 16-ны 09:00 цагт товлогдсон юм.