Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.19 08:57
740
Их Британид гурав болон дөрвөн настай дөрвөн хүүхэд тутмын нэг нь ухаалаг утастай

Их Британид гурав, дөрвөн настай дөрвөн хүүхэд тутмын нэг нь ухаалаг утас эзэмшдэг бол 13-аас доош насны хүүхдүүдийн тал хувь нь олон нийтийн сүлжээнд өөрийн хаягтай байна. Энэ нь тус улсын эрх баригчдыг ихээхэн зовниож 16 аас доош насны хүүхдэд гар утас хэрэглэхийг хориглох тухай хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Харилцаа холбооны зохицуулагч Ofcom-ын гаргасан тоо судалгаагаар бага сургуулийн хүүхдийн онлайн идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд 5-7 насны хүүхдүүдийн 38% нь олон нийтийн сүлжээ ашигладаг нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 8 хувиар өссөн байна. Мэн энэ насны хүүхдүүдийн 78% нь таблеттай байна.

16-аас доош насны хүүхэд гар утас хэрэглэхийг хориглох тухай засгийн газрын хэлэлцүүлгээр 16-аас доош насныханд гар утас худалдаалахыг хориглох, эцэг эхчүүдийг хяналт тавихад хялбар болгох болон олон нийтийн сүлжээн дэх насны хязгаарыг 13 аас 16 болгон нэмэгдүүлэх зэрэг саналыг тусгах юм.  

Технологийн нарийн бичгийн дарга Мишель Донелан мэдэгдэлдээ:"Таван настай хүүхдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандах ёсгүй бөгөөд энэ нь онлайн аюулгүй байдлын тухай хууль яагаад чухал болохыг харуулж байна”. 

Эх сурвалж: Guardian