Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.19 09:28
804
Их Британийн ханхүү Харри АНУ-ын оршин суугч болсноо зарлалаа

Чарльз III хааны хүү, Их Британийн хаан ширээг залгамжлах жагсаалтын тавт буй ханхүү Харри АНУ-ын оршин суугч болсноо албан ёсоор баталлаа.

Харри болон түүний Америк эхнэр, Сассексийн гүнгийн ахайтан Меган нар Өмнөд Калифорнид нүүж ирээд дөрвөн жил болж байгаа. Хунтайжийг хариуцдаг аялал жуулчлалын компани Их Британийн эрх баригчдад түүнийг нүүж, одоо АНУ-д "оршин суугч” тухай мэдэгдсэн байна.

Ханхүү эхнэр Мегантай хамт Америкт амьдрахаар өөрийн ханхүүгийн үүрэг болон эх орноосоо улам бүр хөндийрч байсан билээ. Үүнээс хойш Харри хааны гэр бүлийг олон удаа шүүмжилж ирсэн бөгөөд Netflix-ын цуврал баримтат кинонд хааны удмыг арьс өнгөөр ялгаварладаг болон түүнтэй хаан ширээний "Нөөц" мэтээр харьцдаг тухай ярьж байсан.

Эх сурвалж: Associated Press