Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.19 11:05
778
Палестины НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтэд АНУ хориг тавьжээ

Палестины НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тавьсан бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтийг АНУ хориг тавьсан байна.

НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтийг Аюулгүйн зөвлөл, дараа нь Ерөнхий Ассамблейн гишүүн улсуудын гуравны хоёроос доошгүй хувийн саналаар дэмжиж баталдаг байна. Одоогоор Палестин НҮБ-ын ажиглагч улсын статустай юм.

Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний санал хураалтад 12 гишүүн дэмжиж, АНУ эсэргүүцэж, Их Британи, Швейцар хоёр гишүүн улс түдгэлзсэн байна.

АНУ-ын албаны төлөөлөгчид “Палестиныг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг зөвлөсөн” тогтоолын төслийг өөр аль нэг улс хориглоно гэж найдаж байсан ч тэд хоригийг эрхээ ашиглахаас аргагүй болсон. Бие даасан Палестин улсыг НҮБ-ын үйл ажиллагаагаар бус Израил, Палестины хооронд шууд хэлэлцээ хийх замаар байгуулах ёстой гэж үзэж байгаа тул АНУ-ын тал дээрх шийдвэрийг гаргасан гэжээ.  

Эх сурвалж: Guardian