Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.19 12:06
1691
М.Нямжав: Тансаг дарга нарын ганц аяга кофены мөнгөөр тээвэрчид рейс хийж байна

Тээвэрчдийн төлөөлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ.

Уул уурхайн экспортын тээвэрчдийн дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нямжав: 

"Нүүрс тээврийн салбар 25 мянган тээвэрчин, 800 орчим тээврийн компанитай. Цар тахлын үеийн асуудал далай шиг байлаа. Бид удаа дараа шаардлага хүргэсэн ч дорвитой хариу өгөөгүй. Тээвэрчид өнчирч хоцорсон хүүхдүүд шиг л байна. Энэ асуудлыг анхааралдаа авч дөрөвдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаас өмнө Ерөнхий сайдын ивээл дор ажлын хэсэг байгуулж өгөөч.

Тээвэрчид нэг тонн нүүрсийг 127 төгрөгөөр зөөдөг гэтэл скүүтер нэг цагт 150-200 төгрөгөөр зорчдог.

Тансаг дарга нарын ганц аяга кофены мөнгөөр л тээвэрчид рейс хийж байна. Өр зээлийн асуудлаас болж маш олон айлд асуудал үүсэж, өмч хөрөнгөө хураалгаж, олон хүүхэд өнчирч байна. Энэ асуудлыг яаралтай анхааралдаа авч өгнө үү"

Шууд дамжуулалтыг үзэх: