Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.04.19 12:13
1707
Г.Уянга: ЭМ-ийн сайд С.Энхболдын эмийн бизнест халгаатай байсан тул Ж.Энхцэцэгийг ажлаас нь халсан

"Өргөө" амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэг, УИХ-ын гишүүн асан Г.Уянга нар эмийн сонсголтой холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Ж.Энхцэцэг: "Эмийн сонсголоор "Өргөө" амаржих газрын талаар их ярьсан. Үүнээс гадна хөлдүү тарилгын шингэн, хугацаа нь дууссан нүдний дусаагуур гэх мэт олон асуудлууд ил болсон. Энэ асуудалд маш эмзэг хандаж байна.

Мөн Эрүүл мэндийн сайд асан одоогийн дэд сайд С.Энхболд маш олон хариуцлагагүй мэдэгдлүүдийг хийлээ. Тодруулбал, Ковидын жилүүдэд буюу намайг ажиллаж байх хугацаанд манай эмнэлэгт эхийн эндэгдэл гараагүй. Гэтэл миний үед эндсэн тул хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн гэдэг зүйлийг хэлсэн. С.Энхболдыг шүүхэд өгнө. Мөн миний үед 1 тэрбум төгрөгийн өртэй гарсан гэдэг нь худлаа. Би хүлээн зөвшөөрөхгүй.

Г.Уянга: Ж.Энхцэцэг захирлыг ёс зүйн хариуцлага хүлээлгэж ажлаас нь халсан. Гэтэл Өргөө амаржих газарт худалдаж авч байгаа эм тариаг зүй ёсны тендерээр оруулж ирэхийг шаардаж, эмнэлэгт архи оруулахыг хориглосон. Энэ нь С.Энхболд сайдын бизнест халдсан тул халсан гэдэг нь эмийн сонсголоор тодорхой боллоо. С.Энхболд өөрөө эмээ шахдаг байсан байна. 29 тэрбумын эмийн шахаа хийсэн нь ил болоод байна. Түүнийг шүүхэд өгнө. Товчхондоо, ёс зүйн хариуцлага тооцож хүнийг ажлаас нь халсан хүмүүст өөрсдөд нь ёс зүй хаана байна гэж асуумаар байна.