Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2024.04.19 13:13
1657
Х.Ганхуяг: Баялгийн сангийн тухай хуулиар дамжуулан хуулийн хулгай хийх гэж байна

УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас Баялагийн сангийн тухай хуулийн асуудлаар тодрууллаа. 

"Засгийн газраас Баялгийн тухай хуулийг өргөн барьсан. Тухайн төслийн 5.7 дээр "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын 34-өөс дээш хувийг аливаа нэг этгээд эзэмшихийг шууд болон шууд бусаар эзэмшихийг хориглоно" гэсэн заалт байсан. Гэтэл шууд болон шууд бусаар гэдэг үгийг нь хассан байсан.

Үүний үр дүнд хэн нэгэн этгээд гадаадад оффшор байгуулаад 34% ч биш 100% эзэмших боломжтойгоор хуулийн хулгай хийх гэж байна. Тийм учраас шууд болон шууд бусаар гэдэг үгийг оруулаад өгөөч гэж хэлээд дийлсэнгүй. Ингэж хуулийн хулгай хийж болохгүй!

Хоёрдугаарт банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дахин өргөн барьсан байна. 2021 оны нэг сард батлагдсан хуулиар гурван асуудлыг шийдсэн. Гэтэл нэг заалт нь л хэрэгжиж байна"

Шууд дамжуулалтыг үзэх: