Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.04.19 15:34
1774
Б.Баттөмөр: Монголчууд асар баялагтай ч гол ордуудыг 30 гэр бүл л эзэмшдэг

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Баялгийн сангийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой байр суурийг нь тодрууллаа.

Тэрээр, "Баялгийн сангийн тухай хууль бол монголын ард түмэнд маш хэрэгтэй хууль. Монголчууд асар их баялагтай. Эдгээр гол ордуудыг 30 гэр бүл авчихсан. Тэд нарын амьдралын түвшин дэлхийн баячуудын түвшинд хүрсэн. Гэтэл монголын ард түмний 28 орчим хувь нь ядуурсан байна.

Ийм үед баялгийн сан байгуулж Монголын ард түмний мэдэлд байдаг баялгийг эзэмшиж байгаа хүмүүсээс 50 хүртэлх хувийг, стратегийн ордуудад төрийн мөнгө ороод хайгуул хийсэн бол буцааж авна гэсэн заалт орж байгаа. Төрөөс мөнгө оруулаагүй ордуудын 34%-ийг төр авна.

Баялгийн сангийн хүрээнд гурван сан байгуулагдана. Үүнд: 

  1. - Ирээдүйн сан- 2030 он хүртэл хэрэглэхгүй, хүүтэй хуримтлагдана.
  2. - Хөгжлийн сан- Монгол улсын төсвийн орлогоос 50 хувь буюу жилд 300 орчим тэрбум төгрөгийг хуримтлуулна
  3. - Хуримтлалын сан- Төрийн эзэмшлийн 34 хувьд ноогдох мөнгийг төвлөрүүлнэ.

Эдгээр сангийн орлого монгол банканд хүүтэй хуримтлагдана. Х.Ганхуяг гишүүний хэлж байгаа шиг зөрчилтэй заалт огт байхгүй. Х.Ганхуяг гишүүн “Шууд болон шууд бус” гэдэг үгийг нэмүүлье гэж хэлсэн. Хуралдааны даргалагч зөвшөөрөөгүй. Бүх нийтээрээ дэмжээгүй тохиолдолд нэг хүний саналыг заавал тусгах албагүй" гэв.  

Шууд дамжуулалтыг үзэх: