Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.19 16:23
754
Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэллээ

Дөрөвдүгээр сарын 19-нд орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт 21 мужийн 102 сонгуулийн тойрогт 187 мянган санал авах байр нээгдэж Энэтхэг улсын парламентийн бүх нийтийн сонгууль эхэллээ. Энэ удаагийн сонгуульд тус улсын нийт 1.4 тэрбум хүн амаас 960 сая орчим хүн оролцох эрхтэй.

Одоогийн ерөнхий сайд Моди тэргүүтэй барууны үзэл бүхий Бхаратия Жаната нам (BJP) олонх болж 10 жилийн турш хэрэгжүүлээд байгаа Хинду үндсэрхэг үзэлтэй бодлого хөгжил дэвшлийг өргөжүүлэх бүрэн эрхээ авахыг зорьж байгаа бол тэдний томоохон өрсөлдөгчөөр 2014 оноос өмнө Энэтхэгийн улс төрд голлож байсан “Энэтхэгийн Үндэсний хөгжлийн хүртээмжтэй холбоо” өрсөлдөж байна. Тус холбоонд 20 гаруй сөрөг хүчний намууд нэгдсэн байгаа аж.

Тус сонгууль нийт долоон үе шаттай явагдах бөгөөд үр дүнг 2024 оны 6-р сарын 4-нд зарлана.

Санал хураалт нээгдэх үед Моди сонгогчдод хандаж:

“Иргэдийн өөрийн эрхийг бүрэн эдэлж сонгуульд саналаа өгөхийг уриалж байна” гэж өөрийн X-дэх хуудсандаа оруулсан. Мөн "Би ялангуяа залуу болон анх удаа сонгуульд оролцож байнаа сонгогчдыг олноор санал өгөхийг уриалж байна. Эцсийн эцэст, санал бүр чухал бөгөөд дуу хоолой бүр чухал!" гэжээ.

Эх сурвалж:CNN