Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Баялаг бүтээгч
2024.04.19 17:56
1212
“Хүнсний хувьгал” хийх гол хүмүүс бол баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч та бүхэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүртээмжтэй хөгжлийн хэлхээ” зөвлөлдөх чуулганы хаалтын үг:

Махны чиглэлийн тахианы аж ахуйн төсөл бол цаг үеэ олсон маш чухал төсөл болсон. Та бүхний төслийн үр дүнд хоршоодууд маань ашигтай, амжилттай ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-д жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс тахианы махны дотоодын хэрэглээний 93 хувийг импортоор хангадаг. Жил бүр бид 200 гаруй тэрбум төгрөгөөр тахианы мах гадны орнуудаас авч хэрэглэж байна. Тэгвэл энэ 93 хувийн импортыг багасгах боломж, чадамж та бүхэнд байгаа. Гарааны бизнес эрхлэгчид сум, баг, хороо, дүүргээрээ нэгдэн хоршиж Монгол Улсад махны чиглэлийн тахианы аж ахуйг хөгжүүлнэ гэж байна. Та бүхэнд “Хүнсний хувьсгал”-д жинтэй хувь нэмэр оруулж, монголын ард түмнийг эрүүл, аюулгүй тахианы махаар хангах их үйлсэд нь өндөр амжилт хүсье!

“Хүнсний хувьгал” хийх гол хүмүүс бол баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч та бүхэн юм.