Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Нийгэм
2021.08.10 15:32
19080
Цаашид зүүн аймгуудын нутаг болон бусад нутгаар олон хоног их, бага хэмжээгээр утаатай байна

Долоон сарын сүүлчээс эхлэн ОХУ-ын нутаг Якутад ассан түймэр үргэлжилж, одоогийн байдлаар 159 газар түймэр бүртгэлтэй байна. Түймрийн утаа Якуттай зэргэлдээх бүс нутгийн олон хот сууринг бүрхээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар түймэр 1.1 сая гаруй га ойг хамарчээ.

Цаашид зүүн аймгуудын нутаг болон бусад нутгаар олон хоног их, бага хэмжээгээр утаатай байх тул шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, алхалт хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.