Зам барилга
2021.08.19 11:15
18261
ТАНИЛЦ: СХД-ИЙН 29-Р ХОРООНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД
May be an image of grass and text
 
Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.
 
May be an image of outdoors
 
- Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.
 
- Тэдгээрийн нэг болох 29-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.
 
1. Тус хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн хүчин чадалтай 287 дугаар цэцэрлэг 2020 онд ашиглалтад орсон
2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын 153 дугаар сургууль 2020 онд ашиглалтад орсон
3. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд 22б байрны 3 дугаар орцны лифтийг шинэчилсэн
4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын авто замын засвар болон шороон замыг эко хавтангаар тохижуулж машины зогсоол хийсэн
5. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 141, 23г байруудын дээвэр засварын ажил хийхээр тендер зарлагдсан байна
6. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 141, 143, 133/1, 133/2 байруудад орцны их засвар хийж байна.
 
May be an image of outdoors and text
May be an image of outdoors and text
May be an image of road and text
May be an image of outdoors and text
May be an image of outdoors and text
May be an image of text
May be an image of outdoors and text
May be an image of outdoors and text
May be an image of indoor and text
May be an image of car, road and text
May be an image of indoor and text
May be an image of indoor and text
May be an image of indoor and text