Зам барилга
2021.08.20 12:41
21731
БГД-ийн 17,18,19- хороонд авто замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ
Баянгол дүүргийн 17,18,19- хорооны авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд "Чингүнжавын гудамж"-наас "Амарсанаагийн гудамж" хүртэлх 1.043 км авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хааж, замын уртад 880 у/м кабель трассын дагуу шилжүүлэх, 10 хэсэгт зам хөндлөн сэтгэлгээ хийж, нөөц кабель суулгах, борооны ус зайлуулах худаг 23 байршилд суулгах, 524 у/м борооны усны суваг суурилуулах ажил хийгдэнэ.
 
Энэ хугацаанд "Чингүнжавын гудамж" талаасаа "Хороолол" хүнсний захын уулзвар хүртэл, "Хороолол" хүнсний захын уулзвараас "Элбэг их дэлгүүр"-ийн зүүн урд уулзвар хүртэл, "Элбэг их дэлгүүр"-ийн зүүн урд уулзвараас "Амарсанаагийн гудамж" хүртэл 3 хэсэгчлэн 3-4 цагийн хугацаатай түр хаахийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 
 
May be an image of outdoors