Зам барилга
2021.08.22 10:01
23108
Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн замын зарим хэсэг усархаг борооны улмаас эвдэрчээ


Улсын хэмжээнд сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орж байгаагийн улмаас олон улс, улсын чанартай авто зам, тэр дундаа А27 Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлд их хэмжээний үер бууж авто зам сэтэрч, замын хөвөө усанд угаагдаж, их, бага хэмжээний эвдрэл үүсжээ. 

Цаг агаарын аюулт үзэгдэл, борооны үерийн гамшгаас хамгаалах үүднээс нийт ард иргэдийг Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу, мөн орон нутгаас Улаанбаатар хот руу онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг сэрэмжлүүлэн анхааруулж байгаа бол Шуурхай ажлын хэсэг холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.