Зам барилга
2021.08.24 12:45
33033
“Андлалын өргөө” цогцолбор оюуны өмчийн маргаанаас болж баригдахааргүй боллоо

Андлалын өргөөний бүтээн байгуулалтын ажил зогссон" | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар  баригдаж байгаа “Андлалын өргөө” цогцолборын гүйцэтгэгчээр ажилласан “Хос Санаа” ХХК барилгын ажлыг цааш гүйцэтгэх боломжгүй болсон учраас зогсонги байдалд орсон байна. 5 тэрбум төгрөгөөр хийгдэх хөшөөнд өнөөдрийн байдлаар 2 тэрбум төгрөгийг одоогийн бүтээн байгуулалтад зарцуулсан байгаа.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэмбилэг агсны бүтээл болох уг хөшөөний зургийг сошиалд олон янзаар шоглон нийтэлж тухайн зураачийн нэр хүндэд халдаж байгаа нь талийгаачийн гэр бүлд хүнд туссан учраас оюуны өмчийг ашиглуулахаас ийнхүү татгалзжээ. Харин улсаас тус компанийг хар жагсаалтад оруулж, улсаас төсөвлөсөн мөнгийг эргүүлэн төлүүлэх шийдвэр гаргажээ. Ер нь бол гүйцэтгэгч компани зохиогчийн эрхийг эзэмшигч хоёрын дунд асуудал үүссэнээр энэ ажил цааш үргэлжлэх боломжгүй болж байгаа юм. Оюуны өмчийн маргаан дэгдэж, хөшөөг нурааж, шинээр тендер зарлан дахин шинээр барихаар төлөвлөж байгаа бол БОАЖ-ын сайд Ц.Уртнасан “Андлалын хөшөө” цогцолборт очин үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцан төслийг үргэлжлүүлэх аж ахуйн нэгжтэй гэрээ хийнэ гэх мэдээлэл байна.