Зам барилга
2021.08.24 14:46
21833
Замын-Үүд боомт-Эрээн боомт чиглэлд улс хоорондын тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаагаас шалтгаалан Замын-Үүд боомт-Эрээн боомт чиглэлийн тээвэрлэлт буурч, улс хоорондын тээвэр хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн тоо өсч, тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэнтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд дээрх чиглэлд улс хоорондын тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй байхаар шийдвэрлэснийг Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв