Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.09.17 18:34
51414
ХОЁР ТОЛГОЙТ АРДЧИЛСАН НАМ НЭГДЭВ


Ардчилсан нам УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуульд нэгдэж оролцохоор болсон байна.  Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
Ардчилсан нам нэгдлээ.
Ардчилсан нам нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намаас УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшигч Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, 18 тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, амжилт хүслээ.

Түүнчлэн Бүлгийн гишүүд, нэр дэвшигч нар харилцан санал солилцож, энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгууль Ардчилсан намын хувьд эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нягтарч, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхсэн, улс орны хувьд үзэл санааны сонгууль болох ёстой гэдгийг онцоллоо" гэв.