Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2021.10.09 16:37
47001
Өнөөдөр 2774 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч байна

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн саналыг өнөөдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өнөөдөр авч байна. Санал өгөх байранд биечлэн очих боломжгүй, урьдчилж мэдэгдсэн 2774 сонгогчоос саналыг нь авч байгаа юм. Өглөө 09:00-20:00 цагт Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны иргэд  зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгч байна.

УИХ-ын 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хороо 114 чиглэлд 1511 сонгогч, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн 89 хэсгийн хороо 178 чиглэлд УИХ-ын нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулж байна.