Сонгууль
2021.10.10 13:16
48328
12:00 ЦАГИЙН БАЙДЛААР ХЭНТИЙ АЙМАГТ 14857, СХД-Т 5575 ХҮН САНАЛАА ӨГЧЭЭ

УИХ-ын сонгуулийн 18,28-р тойрог буюу Хэнтий аймаг болон СХД-т нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. СЕХ-оос 12:00 цагийн байдлаар ирцийн мэдээллийг өглөө. 

Тодруулбал, 

УИХ-ын 28-р тойрог буюу СХД-ийн  нийт сонгогчдын 10.1 хувь буюу 5575 хүн саналаа өгчээ. 

УИХ-ын 18-р тойрог буюу Хэнтий аймгийн нийт сонгогчдын 13 хувь буюу 14857 хүн саналаа өгсөн талаар СЕХ-оос өглөө. 

Ирцийн мэдээллийг 17:00 болон 21:00 цагт олон нийтэд хүргэнэ.