УИХ-ын сонгуулийн 18, 28-р тойрогт өнгөрөгч амралтын өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөн сонгуулийг зохион байгуулсан боловч ирц хангалтгүй учраас дахин 10-р сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулахаар болжээ.
Энэ удаагийн нөхөн сонгуульд нийтдээ 2 тэрбум 210 сая төгрөгийг зарцуулсан. Нэгэнт ирц хангалтгүй байсан учраас дээрх зарцуулсан мөнгө үр дүнгээ өгч чадсангүй.