Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2021.10.21 14:13
26119
Х.ГАНХУЯГ 11 КОМПАНИАС ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ, 3,5 ТЭРБУМЫН ХАРШИД АМЬДРАН СУУДАГ

Бид цувралаар төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг харьцуулалт хийн уншигч, үзэгчиддээ хүргэдэг билээ.

Тэгвэл энэ удаад сүүлийн өдрүүдэд хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсанаар ард иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртээд буй Хассуурын Ганхуяг гишүүний хөрөнгө орлогын мэдээллийг танилцуулж байна. 

Хасуурын Ганхуяг нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон байдаг. Түүний өөрийн орлого нь 499 сая 846 мянган төгрөг бол гэр бүлийн орлогын тухайд 113 сая 900 мянга хэмээн мэдүүлжээ. 

Тэрээр 3 тэрбум 50 сая төгрөгийн үнэ бүхий амины болон зуслангийн 1, 1 орон сууц барилга байгууламжтай байна.

Тээврийн хэрэгслийн хувьд Суудлын жижиг машин, Landrover, RangeRover- 1 гэсэн автомашинтай бол энэ нь 130 сая төгрөгийн үнэлгээтэй. Харин 477 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй.

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 40 сая 476 мянга байсан бол Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 1 сая 228 мянга гэж мэдүүлжээ.

Хассуурын Ганхуяг нь 1 тэрбум 477 сая 422 мянга 720 төгрөгийн авлагатай бол 306 сая төгрөгийн зээлтэй.

Женерал индастриал солюшн ХХК, Майн тех МСҮТ боловсрол сургалтын байгууллага Бусад, Мон аяут ХХК, Ремикон цемент шохой ХХК, Ремикон ХК, Эм Би Си Си холдинг ХХК, Хера Экуйпмент ХХК, Даунтаун фейшн ХХК, Сонголожистик ХХК, НХГ ХХК, Хера Энержи ХХК гэх мэт 11 компаниас хувьцаа эзэмшиж, ногдол хувь хүртдэг байна. Мөн 2200 M2 газар эзэмшдэг бол энэ нь 45 сая төгрөгөөр үнэлэгддэг.