m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2021.10.25 18:00
24489
М.Оюунчимэг: Харанхуй дэнж гэж байсан газар маань аюулгүй орчинд тоглох тоглоомын талбай болсонд баяртай байгаа

УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэгийн санаачилгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 10-р хороонд хийгдсэн хүүхдийн тоглоомын талбай үүд хаалга нээгдэж, хүүхэд багачууд маань чөлөөт цагаа ая тухтай, аюулгүй орчинд сайхан өнгөрөөх нөхцөл бүрджээ.
Харанхуй дэнж гэж байсан газар маань аюулгүй орчинд тоглох тоглоомын талбайтай ирээдүй гэрэл гэгээтэй болж байна гэж оршин суугчид талархаж байна.
Эрүүл чийрэг бие бялдартай, дархлаа сайтай байхын тулд эрүүл агаарт спортоор сайн хичээлэхийг бүгд зөвлөх болсон. Яг энэ үед стандартад нийцүүлэн шинэчлэн бүтээн байгуулсан сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна.
 
Бидний хувьд хүүхэд залуучууд, иргэд маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, аюулгүй сайхан орчинд биеийн тамираар хичээллэх таатай орчин бүрдүүлэх, эко ногоон байгууламжуудыг олноор бий болгох нэн чухал билээ.