Зам барилга
2021.10.28 11:50
23773
Кадастрын зургаа Egazar.gov.mn цахим системээс “төлбргүй “ татаж авдаг боллоо

Иргэн , ААН-ын эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа газрын кадастрын зураг газартай холбоотой үйлчилгээ авах бүрт шаардагддаг.

Газартай холбоотой харилцаа үүсэх бүрд өмнө нь аймаг  нийслэл,сум дүүргийн газрын харилцаа, хот байгуулалтын газар юм уу эсвэл кадастрын үйлчилгээний газарт очиж хэвлүүлж авдаг байсан. Энэ нь цаг хугацаа, санхүүгийн хувьд иргэдэд чирэгдэл үүсгэдэг үйлчилгээний нэг байсан юм. Тэгвэл энэ оны 10-р сарын 1-нээс эхлэн иргэн, ААН кадастрын зургаа egazar.gov.mn цахим системээс үнэ төлбөргүй дурын газраасаа татан авч хэвлээд ашигладаг болоод байна.

Хэвлэсэн кадастрын зургийг QR кодоор нь үндэслэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд үйлчилгээ үзүүлж эхэлсэн . Тиймээс та ч гэсэн кадастрын зургаа “гэртээ” хэвлэн авч ашиглаарай . Энэ бол цахим шилжилт-хүртээмжтэй үйлчилгээний нэгхэн хэсэг  юм.