Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрэн сурвалжлах
2021.11.23 09:56
21384
Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлсэн Д.Хаянхярваа суллагджээ

Өнгөрсөн сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорьсон. Тэрээр  авлигын хэргээ хүлээн зөвшөөрч, хэргээ Эрүүгийн хэрэг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргасан билээ. Улмаар түүнийг цагдан хорих хугацаа нь дууссан даруйд буюу 2021.11.18-нд суллажээ.

Тэрбээр “Эрдэнэс монгол” компаниас тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан. Улмаар давуу байдал бий болгосныхоо төлөө хахууль авсан байж болзошгүй хэргээр ийн шалгуулж эхэлсэн юм.