Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.12.15 17:06
20790
Г.Ариунбуян:Зарим албан тушаалтанд хэрэг үүсгэж, үүрэг өгсөн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн

Онцгой байдлын алба хаагч М нь 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр тогонд цохиулж амиа алдсан. Уг хэргийн талаар өнөөдөр талийгаачийн ар гэрээс болон эхнэр Ж.Одгэрэл мөн Онцгой байдлын ерөнхий газраас  байр суурь илэрхийлээд буй. ОЕБГ-ын дарга Г.Ариунбуян:

-Уг хэрэг нь 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр аяны хүрээнд суурилуулсан самбар дээр байрлуулсан материалыг буулгах явцад албан хаагч золгүйгээр амиа алдсан. Энэ самбар цагдаагийн байгууллагатай огт хамаагүй. Гэргий болон ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлж уучлалт хүсч байна. Шадар сайдаас тодорхой чиглэл өгсний дагуу тухайн өдөр хяналт шалгалт явуулсан. Зарим нэг албан тушаалтанд хэрэг үүсгэсэн. Тухайн үед үүрэг чиглэл өгсөн Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. НОБГ-ын даргад сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн тухайн үед ажиллаж байсан алба хаагчдыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Шалгалтын эцсийн дүн гартал албанаас нь түр чөлөөлсөн. Ар гэрийнхэнд нь Гамшгаас хамгаалах хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна" гэлээ.