Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.13 12:10
22789
"Гурав хоног тусгаарлагдсан иргэдийн ая тухыг алдагдууллаа гэж уурласан Шадар сайдад 180 хоног саатсан тээвэрчдийн эрх хамаагүй юу?"

Гашуунсухайт, Цагаанхад боомтуудад болж буй нөхцөл байдлын талаарх мэдээллийг тээвэрчдийн ар гэрээс мэдээлэл хийлээ. 

Тэрээр, "Цар тахлын нэрийн дор хуулиас дээгүүрх үйл ажиллагаа өрнөөд байна. Цагаанхаданд очиж, унтаж бүгсэн байгаа дарга нар минь одоо сэрж, нэг ч рэйс хийгээгүй байгаа 60-120 хоног саатсан тээвэрчдийг хувиарт оруулж, тээвэр хийлгэх ажлыг гардан зохион байгуулахыг шаардаж байна. 

Хятад компаниуд тээвэрчдийг ажил орлогоггүй байгаа, ар гэр нь хоол хүнс, мөнгөгүй болж байгааг далимдуулан зөвшөөрөл авахын тулд 1000 юаниар хурууны хээг нь уншуулж өөрийнхөө компанид бүртгээд зөвшөөрөл тоо квотоо авчихаад хаяж байна. 

Гадаадаас ирсэн иргэдийг 3 хоног тусгаарлаад ая тухыг нь алдагдууллаа гэж мэдэгдэл гаргаж буй Шадар сайд С.Амарсайхан болон ХЭҮК хагас жилээр улирлаар тусгаарлагдаж, боомтын зөвлөлийн дарга нарын ашиг харсан шийдвэрээс болж хохирч байгаа тээвэрчдэд ялгавартай хандаж буйд гомдолтой байна.

Хагас жилийн хугацаанд тусгаарлах байр, хоол, халдвар хамгаалалтад 160 орчим компани 270 бөмбөлөгт 16 тэрбум зарцуулаад байгаа болов ч ганц ч төгрөг олоогүй жолооч нар нь мөнгөгүй гэртээ ч харьж болохгүй хохирч байна.

Өнөөдрөөс цагаан хадны тээвэрчид компанийн төлөөлөл гэргий нарын төлөөлөл шударга хуваарь гартал шинжилгээ авахыг эсэргүүцэж зогсоно.

Шаардлагыг биелүүлж маргааш өглөөнөөс хариу өгөхгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, сангийн яамны гадна ганц ширхэг  хэвийн боовтой тавгийн идээ засч суулт зарлаж хариуцлага нэхнэ" гэлээ.