Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Улс төр
2022.01.26 11:42
45296
"ХЭВИЙН БООВ ТАРААЖ СОНГУУЛИЙН САНАЛ АВДАГ БАЙДЛЫГ ХАЛЖ, ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛГОНО"

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД НАР, УИХ-ЫН ГИШҮҮД ИРГЭДЭД ХЭВИЙН БООВ, ХҮНС, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ТАРААЖ БУЙ АСУУДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ САНААЧИЛЖ БУЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: "СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ ГАРГАЖ БАЙНА. УИХ-ЫН ГИШҮҮД ТОЙРГИЙНХОО ИРГЭДЭД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ХЭВИЙН БООВ ТАРААЖ БАЙГАА БУРУУШААЖ  БАЙНА. ҮҮНИЙХЭЭ ОРОНД ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ НЭМЭХ, УТААНЫ АСУУДАЛ ТҮГЖРЭЛЭЭ ШИЙДЭХ НЬ ЧУХАЛ. ЭМНЭЛЭГ СУРГУУЛИА БАРИАЧ ГЭДГИЙГ ИРГЭД ЯРЬЖ БАЙНА. ТИЙМЭЭС БИД ШИЙДЛИЙГ НЬ ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Хааяа нэг загас өгөх биш үргэлж хэрэг болох загас барих аргыг бид зааж өгөх хэрэгтэй. Ийм учраас сөрөг хүчний төлөөлөл болсон бид УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд дараах өөрчлөлт оруулахаар өргөн барих гэж байна.

“УИХ болон ИТХ-д сонгогдсон аливаа этгээд сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах”-г хориглоно.

Энэхүү өөрчлөлтийг хийснээр аливаа сонгогдсон этгээд хуулинд заасан ажил үүрэгтээ анхаарах, сонгогчид ч хуулинд заасан ажил үүргийн биелэлтийг шахаж ажиллуулахад нэг алхам ахиц гарна гэдэгт итгэж байна."

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: "МАШ ТОДОРХОЙ ХЭЛЭХЭД ЭНЭ БООВ ТАРААДАГ, ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛ ТАРААДАГ, САНАЛ ХУДАЛДАЖ АВДАГ ЭНЭ ЗҮЙЛ БОЛ ХАВТГАЙРЛАА.

БҮГДЭЭРЭЭ МЭДЭЖ БАЙГАА БАЙХ. ЕРДӨӨ 2 САРЫН ӨМНӨ МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДСАН БАЙДАГ. ГЭТЭЛ ЭНЭ ТӨСӨВ ДЭЭР ҮР АШИГГҮЙ ЗАРДЛУУД ХАВТГАЙРУУЛСАН ХАЛАМЖИЙН БОДЛОГУУД  ХЭВЭЭРЭЭ БАЙГАА. МАШ ТОДОРХОЙ ЖИШЭЭ ГЭХЭД БОГДЗОНХОВА БУРХНЫ АСУУДАЛ ӨНӨӨДӨР ХҮРТЭЛ ЯРИГДАЖ Л БАЙНА. ТЭГЭЭД КОВИДЫН ХҮНДРЭЛТЭЙ, 3 ХҮНИЙ 2 НЬ АЖИЛГҮЙ, ЯДУУРАЛТАЙ ИЙМ ТОХИОЛДОЛД БОГДЗОНХОВА МЭТИЙН ЦЕМЕНТ ЗУУРДАГ, ТЭГСЭН МӨРТЛӨӨ ЯДУУ ИРГЭДДЭЭ, АХМАДУУДДАА ЦАГААН САРААР НЬ БООВ ТАРААДАГ, ГУРИЛ ТАРААДАГ, ИЙМ ЗҮЙЛИЙГ ХЯЗГААРЛАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ НЭЭ. ЯАГААД ВЭ ГЭХЭЭР БИДНИЙ БОДЛОГО БУРУУ БАЙНА ГЭЖ БАЙНА.

ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙГООР ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ГЭЖ БАЙНА ВЭ ГЭХЭЭР ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ГЭЖ БАЙГАА ТЭРНИЙ 48.1-Д ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ЖИЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ САНАЛ АВАХ ХУГАЦААНД ЯМАР НЭГ ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛИЙГ ТАРААЖ БОЛОХГҮЙ. ЯМАР НЭГЭН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ЗОХИЦУУЛАЛТ БАЙДАГ.

ОДООГИЙН ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЮМ ТАРААЖ БОЛНО ГЭСЭН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БАЙГАА. ИЙМ ЗОХИЦУУЛАЛТТАЙ БАЙГАА БОЛОХООР ТА БҮХЭН МЭДЭЖ БАЙГАА ХОЁРХОН ЖИЛИЙН ДАРАА ДАХИАД СОНГУУЛЬ БОЛНО. ТЭГЭХЭЭР 2 ЦАГААН САР БАЙНА. ЭНЭ 2 ЦАГААН САРААР АМЖУУЛААД ИРГЭДДЭЭ ЮМАА ТАРААЖ АВААД ЭЦЭСТ НЬ САНАЛАА АВНА ГЭСЭН БАЙДЛААР ХАНДАЖ БАЙГАА НЬ БУРУУ БАЙНА. ИЙМ БОЛОХООР ЭНЭН ДЭЭР ХУУЛИЙН ХЯЗГААРЛАЛТЫГ ХИЙЕ ГЭЖ БАЙНА.

ХЭРВЭЭ ТА УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН БОЛ УЛ БООВ ТАРААХГҮЙ. ИЙМ ЗҮЙЛ ТАРААВАЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ, ДАХИН СОНГОГДОХ ЭРХГҮЙ БОЛДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ ЗОРИЛГООР ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛ ТАРААЖ БОЛОХГҮЙ ГЭХ ХУУЛИЙГ ОРУУЛЖ ИРЖ БАЙНА."