Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.02.17 14:04
17700
Орон нутгийн замын нөхцөл байдлын талаар жолооч нар санал бодлоо хуваалцлаа

 АТҮТ болон ТЦА-наас хамтран хот хоорондын тээврийн жолооч нарт орон нутгийн замын нөхцөл байдлын талаарх сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.

Хот хооронд 64 аж ахуй нэгжийн 1600 жолооч, 770 нийтийн тээвэр 21 аймаг руу зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг байна. 

Г.Отгонтамир: Сургалт зөвлөгөөнөөр бид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллуулахаар жолооч нартай хамтран дүн шинжилгээ хийж байна. Орон нутгийн жолооч нар өдөр бүр явдаг учраас замын нөхцөл байдлыг илүү мэддэг. Тулгамдаж байгаа асуудлуудыг хоорондоо ярилцаж, гарц шийдлийг хайж байна. 2021 онд Төв аймаг, Сэлэнгэ аймагт зам тээврийн осол илүү бүртгэгдсэн. Хурд хэтрүүлж осолдох тохиолдол дийлэнхдээ бүртгэгддэг. Жолооч орон нутгийн замд 80 километр хурдтай явах ёстой ч 100-120 километр хурдтай явдаг. Үүнээс үүдэн осол аваар цөөнгүй гардаг.

Жолооч: "Өчигдөр  Дорнод аймаг руу тээвэрлэлт хийсэн. Дорнод руу салдаг замаас 50, 60 километр үнэхээр чанаргүй замтай. Ямар компани тийм чанаргүй зам барьсан юм үнэхээр хэцүү.

Зорчигч тээвэрлэлт үйлчилгээний хувьд гэвэл зорчигч бүсээ бүслээгүйгээс жолооч оноогоо хасуулж торгуулдаг. Зорчигч бүсээ зүүгээгүйгээс жолооч торгуулдаг асуудлыг энэ хурал дээр санал оруулах гэж байна. Орон нутаг руу 600 километрт нэг жолооч, түүнээс дээш хоёр жолооч явдаг. Нэг жолооч байнга зорчигчдыг байнга шалгаад явахад хэцүү." 

Жолооч: "Дарханы замын тухайд маш хэцүү. Чулуу хайрга ихтэй. Шил цонх хагалчих гээд байдаг. Автобус нар хэмжээндээ явдаг ч жижиг тэрэгний жолооч нар гэрлээ шилжүүлэхгүйгээс шалтгаалаад осол аваар их гардаг талтай. Мөн зорчигчдын бие засах талбай ховор байдаг. ШТС дээр шатахуун аваад зогсох үеэр зорчигчид бие засахдаа ШТС-ын бие засах газарт оочирлож зогсдог гэх зэрэг хүндрэлүүд бий" гэв.