Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрэн сурвалжлах
2022.02.18 14:14
15725
Д.Цэндсүрэн: Ч.Хүрэлбаатар сонгуульд ажилласан залуусаараа улсын төсөв хулгай хийлгэдэг

Өнөөдөр Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн тус аймгийн албан тушаалтнуудын хууль зөрчсөн гэх үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тэр өөрөө АН-ын угшилтай хүн бөгөөд МАН талын удирдлагууд аймгийг засагласнаас хойш хууль бус үйлдэл гаарч байна гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрээр “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гэдэг дээрэмчин байна. Увсад барилга барьдаг, ард нь дандаа авлига явж байдаг. Усан бассейны барилга л гэхэд  4 тэрбум төгрөгийнхөө 92 хувийн санхүүжилтийг аваад явчихсан. Карказ нь дөнгөж босож байхад тоног төхөөрөмж гээд дахиад 760 сая төгрөг аваад явсан. Одоо тэгэхэд барилга нь баригдсан ч зүйлгүй , мөнгө ч үгүй. 

Аймгийн төвд баригдсан эмнэлгийн барилга байна. Лифттэй байх ёстой, лифтгүй барьчихсан. Лифтийг нь хулгай хийсэн. Манай аймгийн төвд баригдаж байгаа Драмын театрын барилга байна, 6.8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Нэмээд 3.6 тэрбум төгрөг дахиад суулгачихсан. Одоо 10,6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй, барьсан барилга байхгүй. Захирал нь Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан залуу бий. Сонгуульд олон залуус ажиллуулдаг. Ялахаараа тэр залуустаа ингээд улсын мөнгө хулгай хийлгэдэг” гэлээ.  Тэр хууль бус үйлдлүүдээ таслан зогсоохгүй бол Ч.Хүрэлбаатарын бүх авлигачин залуусыг АТГ-ын гадна өөрийн биеэр аваачиж өгнө хэмээв.