Монголын худалдаачдын холбооноос “Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь хоёр дахь удаа болж байгаа юм.
"Худалдаа эрхлэгчдээс төр торгууль , татвар, шийтгэл зэргээр авахаа л боддог. Харин бидэнд тулгараад байгаа асуудлыг шийдэхийн төлөө дугардаггүй" гэж Монголын худалдаачдын холбооны төлөөлөгч ярилаа. Тус төрийн бус байгууллагаас Засгийн газар, УИХ-д
- Бараагаа зарж чадахгүй байтал зээл нь нэхэгдсээр Хар зээлийн түүхтэй болсон худалдаачид бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр авч чадахгүй байна. Иймд Монгол банкны зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах
- Худалдааны хуульгүй 30 жил болсон тул худалдаачдыг зохицуулах хуулийг батлах
- Худалдаачдыг дэмжсэн сан бий болгох гэсэн шаардлагуудыг хүргүүлнэ гэлээ. Нөгөөтэйгүүр худалдаа эрхлэгчид өдрийн зээл гэгчид дарлуулдаг. Иймээс худалдаа эрхлэгчдэд зориулсан зээлийн сан бий болгох хэрэгтэй гэлээ.