Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2022.03.14 18:17
20321
Тээврийн жолооч нар Зам тээврийн сайд Л.Халтарыг огцрохыг шаардлаа

Ачаа тээврийн жолооч нар чингэлэг тээврийг эсэргүүцэн жагсаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан жолооч нарын төлөөлөлтэй уулзаж байна. Тэрбээр "Жолооч нар асуудалд хүлээцтэй хандах хэрэгтэй. Бараа материалын төрөл зүйл, хэмжээ зэрэгт тохиролцоо хийж эхний ээлжид ачааг ямартай ч оруулахаар болсон. Үүний дагуу тээвэрлэлт тогтмол хийгдэж байна. Мэдээж аль аль талдаа асуудал байгааг ойлгож байна. Тогтсон стандарт, тохиролцооны дагуу л ажил явагдах нь зүйтэй.

Ачаа тээврийн жолоочдын хэд хэдэн холбоо ажлын албанд хандсан. Эхний ээлжид тээвэрчид нэгдсэн нэг холбоотой байж шийдлийг эрэлхийлэх хэрэгтэй.

Covid-19-ийн өмнөх үе шиг ачаа тээврийг хэвийн оруулах ямар ч боломжгүй. Үүнд төр оролцоод байгаа зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Аж ахуй нэгж, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тээвэрлэлтийн илүү зардал, төлбөрийг чөлөөлсөн. Энэ журам одоо ч үргэлжилж байна.

Хятадтай хиллэж байгаа бүх боомтууд өнөөдрийн жишгээр ажиллаж байгаа. Нөхцөл, шаардлагын хувьд зөвхөн Монголд асуудал үүсээд байгаа юм биш. Тиймээс нөхцөл байдалтай зохицож ажиллах нь зөв. Үүнийг тээвэрчид хүлээн зөвшөөрөх нь чухал.

Цаашид хэдий хугацаанд чингэлэг тээвэр үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй. Хятадад Covid-19 хэзээ намжина тэр үед л тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Чингэлэг тээврийн үнэ асар өндөр байсан. Харин ч одоо бууж байна. Өмнө нь том тэргээр орж ирдэг байсан ачаа одоо 2-3 чингэлгээр орж ирж байгаа учир үнэд өөрчлөлт орох нь тодорхой. Гэхдээ энэ үнийг аль болох бууруулахыг зорьж байна.

Зам тээврийн сайд Л.Халтар "Бид нар нууцалсан, хаацайлсан юм байхгүй. Задгай тээврээр явж болох байсан бол ингэж махаа идэж байхаар задгайгаар тээвэрлүүлэх байсан" гэлээ. Ийнхүү тээвэрчдийн төлөөлөл үг , үзэл бодлоо илэрхийллээ. 

-Ачаа тээврийг нэвтрүүлэх тал дээр Монголын талаас дорвитой ажиллаж байгаа зүйл алга. Чингэлэг тээврийг төрөөс дэмжиж тээврийн хөлс, гаалийн татвар зэрэгт анхаарахгүй байгаад тээвэрчид бухимдаж байна.

Бид ч мөн Монгол Улсын иргэн. Амьдралаа авч явахын тулд ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. Тээвэрчдийн холбооноос гуравдугаар сарын 10-нд анхны шаардлагыг хүргүүлсэн. Улс орон бүрт халдварын тархалтаас шалтгаалж нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ Монгол энэ нөхцөлөөс гарахын тулд дорвитой ямар ажил хийх талаар хариулт авахыг хүсч байна. Хэрэв бодит ажил хийхгүй бол бид дараагийн шатны эсэргүүцэл, тэмцлийн хэлбэрт шилжинэ. Тиймээс тээвэрчдийн зүгээс Зам тээврийн сайд Л.Халтарыг огцрохыг шаардаж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Задгай тээвэр явуулах боломжийг яамнаас гаргаж өгөхгүй байна гэлээ. Энэ бол ямар ч боломжгүй. Хятадын талаас тавьсан асуудал нь хүн хоорондын харилцаа үүсгэхгүй чингэлэг тээвэрлэлт явуулах байсан. Тэгэхлээр үүнд ямар нэгэн эрх ашгийн зөрчил байхгүй. Нөхцөл байдлын цаг хугацааг харгалзах нь чухал. Covid-19-ийн халдварын тархалт дахин нэмэгдэж байгаа энэ үед яамнаас бие дааж шийдвэр гаргах боломжгүй.

Шадар сайд С.Амарсайхан: Амаргүй байгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс боломжит бүх хувилбараар дэмжиж ажиллах хэрэгтэй. 

-Халдвар хамгааллыг сайжруулна, Ачааны эргэлтийг сайжруулж, үнийн хөөрөгдлийг багасгана гэж байсан. Энэ гурван ажил дээр юу хийсэн бэ? 

Шадар сайд С.Амарсайхан: Халдвар хамгааллын дэглэмийг тодорхой нөхцөлд мөрдөөд явж байгаа гэж ойлгож байна. Өдөрт 20 контэйнер ордог байсан бол одоо 60, 70 гээд нэмэгдэж байна. Ачааг зөвхөн контэйнерээр оруулж ирэхгүй б айгаа. Төмөр замаар мөн ачаа татан авалт хийж байна. Өдөрт 50 вагон татах боломжтой. Үүн дээр арматур, төмөр хийц том оврын бараа бүтээгдэхүүн авчрах боломжтой гэж.

Мөн Хятадын талд байнга бид нар санал тавьж байгаа. Эхнээсээ задгай тээврээ эхлүүлье гэх саналыг тавихад зөвхөн контэйнерээр явна. Халдварын эрсдэл өндөр байгаа учраас халдвар гарвал хилаа хаана гэж байгаа.

Иймээс үүнд нийцүүлж зохион байгуулалтаа хий гэсэн. Консулын газраар дамжуулаад контэйнэрийн тоог нэмж, хоёр талаас талбайгаа томсгоё, 200, 300-аар контэйнерээ нэмэгдүүлье гэж зөвшилцөөд тооцооллоо гаргаад Засгийн газраас шаардлагатай хөрөнгийг гаргахаар ярилцаж байгаа.