Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.03.15 16:04
34301
Ш.Адьшаа: Намын тамгыг хоёр болгосон нь эрх баригчдын даалгавраар хийж буй үйл ажиллагаа

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас АН-ын тамга тэмдгийн асуудлаар байр суурийг нь тодрууллаа. 

Ш.Адьшаа: "Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр гэдгийг нотолсон. Энэ намын хоёр тамганы асуудлыг эрх баригчдаас асуу. Өнөөдөр АН-ын удирдлагууд сонгуулийн дараа огцорч намын тамгаа шилжүүлсэн. Гэтэл намын тамга дахин хийж хоёр тамгатай болгож харагдуулж байгаа асуудал бол эрх баригчдын даалгавраар хийгдэж байгаа үйл ажиллагаа.

Яагаад гэвэл төрийн байгууллага, тамга тэмдэг алга болсон асуудлыг шийдэх хууль дүрэм ном ёсоороо явагдаагүй. Өнөөдөр Монгол улсад сонгох, сонгогдох эрх нь нээлттэй байгаа тул хэн даргын суудалд нэр дэвшихийг намын дүрэм хуулиар нэр дэвших дэвшихгүй тухайг шийдэх нь ардчилсан нийгэмд байж болохгүй асуудал" гэв.