Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.03.16 15:00
40572
З.Мэндсайхан: Засгийн газраас Атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэхээр шийдвэрлэлээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: "Монгол улсын засгийн газраас зорилт болгон тавьсан атрын дөрөвдүгээр аяны хүрээнд эх орныхоо хөрсөн дээр ургасан дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашдаа экспортлогч улс болно гэсэн зорилтыг тавьсан. Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд монгол улсын засгийн газраас эх орны эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хүрээнд тодорхой чухал шийдвэрүүдийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Тэгэхээр хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай засгийн газрын тогтоол батлагдаж гарлаа. Монгол улсын засгийн газраас хүнсний ногоо тариалагчдадаа анх удаа хүнсний ногоо тариалалтаас намрын ургацын дүнгээр стандартын шаардлага хангасан ил талбайн таримлуудад тонн тутамд 100 мянган төгрөгийн татаасыг импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүүнээс хамгаалах зорилгоор тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН-үүдэд өмнө нь эрчим хүчний хөнгөлөлтийг 11-н сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний хооронд үзүүлдэг. Мөн оройн 22 цагаас өглөөний зургаан цагийн хооронд тарифын хөнгөлөлт үзүүлдэг байсан.

Тэгвэл энэ хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-н болгож сунгаад мөн хөнгөлөлт үзүүлэх цагийг оройн 18 цагаас өглөөний 6 цаг болгож хөнгөлж өглөө. Ингэснээр бид хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд үйлдвэрлэлийн нэмэгдүүлэх боломжийг дэмжлэг болгож гаргалаа."