Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.03.29 12:57
16305
Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой 20 улс төрчийг зарлалаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулж байна.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой 20 улс төрийн нөлөө бүхий хүмүүсийг зарлалаа.

Тэрбээр "Улстөрчдийн нөлөө, хамаарлын тухай хэдэн зүйл хэлье. Ажлын хэсэг хүнийг гэм буруутайг нь тогтоохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөтөл" ХК, ТОСК, Шинэ Яармагтай холбоотой төсөлд давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудал дээр давуу эрх олгосон.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховдын цементийн үйлдвэртэй холбоотой байна. Гэхдээ энэ төсөл нь сайн хэрэгжиж байгаа төсөл юм билээ. УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав, Н.Номтойбаяр, Ч.Ундрам, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын асуудал ч байна. Энэ мэт 22 компанитай улстөрчдийг АТГ-т өгч, шалгуулах нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.