Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.04.06 16:03
5571
Б.Бат-Эрдэнэ: Хөгжлийн банкны зээлтэй холбоотой улс төрчдийг ёс зүйн хороогоор авч хэлэлцэхгүй

Хөгжлийн банкны зээлтэй хамаарал бүхий 20 улс төрчийг олон нийтэд зарласан. Тэгвэл тэдгээр гишүүдийг УИХ-ын ёс зүйн байнгын хороогоор авч хэлэлцэх эсэх асуудлаар тус хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Б.Бат-Эрдэнэ: "Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийн асуудлаар хяналтын сонсгол хийсэн. Хуралдааны үеэр Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг дүнг танилцуулсан. Тэр үеэр хууль хүчний байгууллагууд тодорхой байр сууриа илэрхийлсэн.

Нийт 30 зээлд мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа. Энд ямар нэг улс төрч нөлөөлсөн байвал нарийвчлан шалгана. Зарим хүмүүсийг дуудаж байцаахгүй байна гэдэг асуудал яригдсан. Энэ бол мөрдөгчийн өөрийнх нь бүрэн эрхийн асуудал гэж хэлсэн. Манай ажлын хэсгээс зээлтэй харилцаа хамааралтай улс төрчдийг нь тогтоогоод зарласан.

Энэ бол хууль хүчний байгууллагуудын шалгаж байгаа асуудал. Тэгэхээр ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудал биш гэсэн үг. Хөгжлийн банктай холбоотой яригдаж байгаа асуудал чинь ёс зүйн зөрчлөөс хэтийдсэн асуудал болчхоод байна. Хууль хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа юм чинь хууль журмаараа шалгаад гэмт хэрэг биш байна гэж үзвэл ёс зүйн хороогоор авч хэлэлцэнэ."