Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гэмт хэрэг
2022.04.17 13:51
23552
14 настай охиныг хүчирхийлж жирэмсэн болгосон этгээд амиа хорлосон байдалтай олджээ

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт уулын модонд боомилж нас барсан эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд 04-р сарын 16-ны 10:00 цагт иржээ. 

Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Хэнтий аймгийн харьяат Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа эрхэлдэг ХХК-нд хөрөө рамчин (түр) ажилтай 32 настай эрэгтэй “Н” нь уулын модонд боомилсон байдалтай нас барсан байжээ.

Хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд байсаныг тогтоосон байна.