Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2022.04.18 09:54
30848
Иргэн Б.Батдэлгэр Сахилгын хорооны шүүгчдийг ажлаа хийхийг шаардаж өлсгөлөн зарлалаа

Иргэн Б.Батдэлгэр Сахилгын хорооны шүүгчдийг ажлаа хийхийг шаардаж өлсгөлөн зарлалаа. Тэрээр "Хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах, шүүх хуралдаан дээр мэтгэлцэх эрхтэй. Мөнгө, эрх мэдэл танил талтай хүмүүст шүүх эрх мэдэл үйлчлэх болсон. Иймээс  2019 оноос Шүүхийн сахилгын хороо байгуулж ажиллаж эхэлсэн. Гэвч энэ хороо шүүгч нартаа хариуцлага тооцдоггүй, иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэдэггүй байдал иргэн Б.Батдэлгэр надад хоёр удаа тохиолдсон. Ер нь сахилгын хорооны шүүгч гишүүд бусад хууль зөрчсөн шүүгч нартаа арга хэмжээ авахгүй, хариуцлага тооцохгүй юм байна. Тэдний эрх ашиг нэг байдаг нь хоёр ч тохиолдлоос тод харагдлаа. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 онд гарахдаа учир дутагдалтай гарсан. Учир нь иргэд шүүгч нартай холбоотой өргөдөл гомдлоо энэ сахилгын хороонд гаргадаг. Өмнө нь ёс зүйн хороонд иргэд ханддаг байлаа. Үүнд өргөдөл гаргагч  сахилгын хэргийн хуралд оролцогчоор оролцох үг хэл үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байсан. Одоо харин өргөдөл гомдол гаргагчийг хэргийг хариуцагчаар оролцуулахгүй болсон нь хэрэг ямар шатанд явж байна вэ, яагаад энэ хэргийг  хэрэгсэхгүй , ямар үндэслэлтэй байна гэдэгт хэргийн оролцогчоор оролцож, мэтгэлцэх, үг хэл үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болсон. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан ч энэ нь манай байгууллагад хамаагүй  гэсэн. Одоогийн байдлаар би нойтон өлсгөлөн зарлаж байна. Цаашид хуурай өлсгөлөн ч зарлаж магадгүй. Шүүх шүүгч, ялзарсан гэдэг нь сүүлийнүед маш тодорхой жишээгээр харагдаж байна" гэлээ.