П.Золбоо
Найруулагч
Нийгэм
2022.04.21 09:55
4194
Төрийн банк малчдад зориулан “Таван Эрдэнэ” хадгаламжийг гаргалаа

   Төрийн банк хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих зорилтын хүрээнд малчин өрхүүддээ зориулан буянт малынхаа хишгийг хуримтлуулж, өрхийн санхүүдээ тодорхой хэмжээгээр мөнгөн орлогоо нэмэгдүүлэх боломжтой, онцгой урамшуулалт нөхцөл бүхий “Таван эрдэнэ” хадгаламжийг зах зээлд нэвтрүүллээ.

 

   Энэхүү хадгаламж нь орон нутгийн иргэд малчдад өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгээр мөнгөө өсгөх болон сар бүр хадгалуулсан мөнгөндөө бодогдсон хүүг авч хэрэглээндээ зарцуулах боломжийг олгодог.

 

   “Таван эрдэнэ” хадгаламж нь дараах давуу талуудтай:

 

  • Гар утсаараа дансаа удирдах боломжтой Гялсбанк үйлчилгээний эхний жилийн хураамжаас чөлөөлөгдөх;
  • 0 сая төгрөг хүртэл дүнтэй, 3 сараас доош хугацаагаар мөнгөө хадгалуулсан бол Эко карт, харин 3.0 сая төгрөгөөс дээш дүнтэй, 3 сар болон түүнээс дээш хугацаатай бол Миний Монгол картын эхний жилийн хураамжаас чөлөөлүүлэн авах;
  • Хадгаламжийн хүүгээ сар бүр тооцуулж үндсэн хадгаламждаа нэмэгдүүлэн хүүгийн хүү авах эсвэл хүүгээ картандаа сар бүр авч ашиглах;
  • Мөнгөн хадгаламжаа 3 сар болон түүнээс дээш хугацаагаар байршуулсан бол гэрээний хугацаанд нэг удаа хүү бууруулахгүйгээр зарлага гаргах;
  • Тус хадгаламжийг эзэмшсэнээр танд малчны зээлээ хүүний хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг олгож байна.

 

   Та тал бүрийн ашигтай “Таван эрдэнэ” хадгаламжийг Төрийн банкны орон нутгийн салбар нэгж дээр иргэний бичиг баримттайгаа ирж нээлгэн, эрдэнэт малынхаа хишгийг хуримтлуулан арвижуулаарай.

 

   Түүнчлэн Та тус хадгаламжийг нээлгэхийн зэрэгцээ Хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалд аянд оролцохыг урьж байна.

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа