Баялаг бүтээгч
2022.04.21 13:25
3036
“ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ТӨСӨЛ БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр Олон Улсын цэцэрлэгт хүрээлэн төслийн төлөөллүүдтэй уулзаж, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай ярилцлаа.
Уулзалтад “Их Үйлсийн Эрэлд Групп” ХХК-ийн
-           Бизнес хөгжлийн албаны дарга Б.Гантөмөр
-           Бизнес хөгжлийн албаны төслийн менежер Б.Шүрэнцэцэг
-           “Их монгол фүүдс” компанийн захирал Б.Сайнбат нар оролцлоо.

Их үйлсийн эрэлд групп ХХК нь Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах өөрийн эзэмшлийн 350 мянган м2 газарт “Олон Улсын цэцэрлэгт хүрээлэн” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн гол зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амарч зугаалах, ая тухтай байх орчныг нэмэгдүүлэх бөгөөд энэ ажилд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-той хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тус төслийн хувьд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжих нөөц бололцоо олон байгаа юм. Тухайлбал цэцэрлэгт хүрээлэнд урчуудын гудамж байх бөгөөд энэ хэсэгт үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалах боломжтой гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс импортын бараанаас 95 хувийн хамааралтай байгаа нь ажлын байр нэмэгдэхгүй байх, эдийн засаг солонгорохгүй байхад нөлөөлж байна. Иймд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд дээрх жишгээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь зохистой байна. Энэ жишгийг олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн төсөл эхлүүллээ.