Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төр
2022.04.25 15:23
4108
Хөнгөн галт тэрэг явуулах төсөлд МАН-ын бүлэг ажлын хэсэг гарган ажиллаж, дахин хэлэлцэхээр болов

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "МАН-ын бүлэг 2 асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүлгээр хэлэлцээд дэмжихээр шийдлээ. Энэ бол том хууль учраас УИХ ажлын хэсэг гаргаж ажиллах хэрэгтэй гэж үзэв.

Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт УИХ 2022 оны улсын төсөв, түүнийг дагасан 10 хууль, 4 тогтоолыг УИХ-д өргөн барьсан. Нэгдсэн журмаар хэлэлцээгүй нэг тогтоол нь Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд ЗГ-аас зээлийн баталгаа гаргах тогтоол байсан. Энэ тогтоолын МАН-ын бүлэг нухацтайгаар хэлэлцлээ. Нийслэлийн удирдлагуудыг байлцуулан, сүүлийн үед яригдаад байгаа LRT төслийн талаар танилцуулга сонслоо. Ингээд энэ төслийг яаран шийдэх асуудал биш тул бүлгээс ажлын хэсэг гарган ЗГ-тай хамтарч ажиллах боллоо. Үүнд хоёр зүйл бий. Нэг нь хөнгөн галт тэрэгний асуудал нөгөө нь Тавантолгой ДЦС-ын асуудал байгаа учраас бүлгээс ажлын хэсэг гаргахаар боллоо. Үүний дараа ямар шийдэл гаргахаа дахин хэлэлцэнэ" гэлээ.