П.Золбоо
Найруулагч
Гадаад мэдээ
2022.04.28 11:17
3250
Аж ахуйн нэгжийн статистик тоо баримтыг гаргав

   Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, 1-3-р сард, Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн аж ахуйн нэгж нийт 1 их наяд 955 тэрбум 570 сая юанийн ашиг хүртсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар нэмэгджээ.    

   1-3-р сард, жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн аж ахуйн нэгжээс төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нийт 706 тэрбум 850 сая юанийн ашиг хүртсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 19.5 хувиар нэмэгдсэн бол  Хувьцаат аж ахуйн нэгжүүд нийт 1 их наяд 439 тэрбум 630 сая юанийн ашиг олсон байна. Мөн гадаадын болон Хонконг, Макао, Тайванийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд нийт 470 тэрбум 750 сая юанийн ашиг хүртсэн нь 7.6 хувиар буурчээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нийт 533 тэрбум 150 сая юанийн орлоготой байсан нь 3.2 хувиар нэмэгджээ.
   1-3-р сард Уул уурхайн салбарын нийт ашиг 383 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.48 дахин өссөн, боловсруулах аж үйлдвэрийн ашиг 1 их наяд 473 тэрбум 810 сая юань болж, 2.1%-иар буурчээ. Цахилгаан, дулаан, хий, ус үйлдвэрлэл, хангамжийн салбарын нийт ашиг 98 тэрбум 250 сая юаньд хүрч, 30.3 хувиар буурсан байна.