Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.04.28 11:45
8538
“Багануур ХК”-ийн захирал Э.Номинчулууныг их хэмжээний хахууль авч байхад нь үйлдэл дээр нь барьжээ

"Багануур ХК"-ний гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг 3 мянган ам.долларын хахууль авч байхад үйлдэл дээр нь барьж, холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", 22.8 дугаар зүйлд заасан "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах", 22.10 дугаар зүйлд заасан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн зүйл ангиар шалгаж байгаа аж.

Мөн "Багануур ХК"-ний гүйцэтгэх захирал Э.Номинчулууны тус асуудалтай холбогдуулан нэр бүхий сайтын эрхлэгчийг шалгаж, гэр болон албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байна.

Э.Номинчулуун нь  “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавин лан” компанийг шалгаруулан  захирал Х.Цогнойжамцаас Хан-Уул дүүрэгт байрлах “Алтаргана”  хотхонд 500 сая төгрөгийн үнэтэй, орон сууцыг хахуульд нь авсан гэх хэргээр ЭЦГ болон АТГ-т  шалгагдаж байгаа юм.