Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.04.29 12:54
8600
Н.Түвшинбаярт холбогдох шүүх хуралдаан тавдугаар сарын 12-ны өдөр болж товлогдлоо

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ 10.00 цагт эхэлсэн юм.

Тэгвэл шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг дуусч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэрч оролцуулах, хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргажээ. Шүүхээс тус хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр товлолосон байна.