Нийгэм
2022.04.30 16:22
13917
Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд 570 сая төгрөг цугларч, Турк улсыг зорихоор бэлдэж эхэллээ


2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хавдар оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан, 6 настай Б.Тэмүүлэн хүүгийн Турк улсад хийгдэх эмчилгээний зардал болох 500 сая төгрөг сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжтайгаар 100 хувь бүрдсэн гэдгийг аав Н.Батзул мэдээллээ. Тэрээр "Биднийг зогсолтгүй дэмжсэн дэмжсээр байгаа Монголынхоо ард түмэнд гэр бүлийнхээ зүгээс хүүгийнхээ өмнөөс маш их баярлалаа. Та бүгдийн минь буян заяа нь үрийн үрдээ дэлгэрч эрүүл энх саруул сайхан аз жаргалтай элэг бүтэн байхын ерөөлийг өргөж байна. Одоо ч биднийг дэмжсээр сэтгэлийн хандиваа өргөсөөр л байгаа ард түмэндээ дахин дахин талархаж байна. Бид хүүгээ бүрэн эмчлүүлээд ирэхэд магадгүй бидэнд мөнгө үлдсэн байвал нэг ч зоос үлдээлгүй дутаалгүйгээр Сайн үйлсэд зарцуулах болноо гэдгээ Хүүгийнхээ нэрийн өмнөөс амлаж байна. Баярлалаа та бүхэндээ.

Эмчилгээний зардалд 570 сая төгрөг цугларсан. Эмчилгээний зардал 100 хувь бүрдлээ. Хэвлэл мэдээллийнхэндээ, монголчууддаа маш их баярлаж байна" хэмээв.

Б.Тэмүүлэн хүүгийн донор нь хоёр настай охин дүү нь болохоор шинжилгээгээ өгөөд байгаа юм.