Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2022.05.04 11:44
11349
Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь өнгөрсөн сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 103 гомдол, мэдээллийг шалгажээ.  Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Мөн эрүүгийн 604 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 571 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хэрэгт 24 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.