Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.05.04 14:58
7109
ЦЕГ-аас дээрэмдэх гэмт хэргийн гаралт ихсэж байгаа талаар анхаарууллаа
 
ЦЕГ-аас дээрэмдэх гэмт хэргийн гаралт ихсэж байгаа талаар анхаарууллаа. Тодруулбал,Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 00:40 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 15 настай, “Х” нь гар утсаа дээрэмдүүлсэн хэргийг тус аймагт оршин суудаг 32 настай, эрэгтэй “С” үйлдсэнийг,
 
Мөн дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 03:41 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэй “О”-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байхад нь 22 настай, эрэгтэй “Т” гар утас, хүзүүний монетон гинжийг дээрэмдсэн,
 
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 37 настай, эмэгтэй “Э” нь халааснаасаа “Iphone-11” загварын гар утсаа алдсан хэргийг 22 настай, эрэгтэй “Т” үйлдсэн хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж ирүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.
 
ЦЕГ: Иймд бага насны хүүхдийг шөнө, оройн цагаар ганцааранг нь гадуур явуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.