Б.Хулан
ажлын алба
Баялаг бүтээгч
2022.05.04 16:31
3196
“МАЛЧИН” ТЕЛЕВИЗ БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Өнөөдөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ, “Малчин” телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд дотоодын Жижиг, Дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин тэдний үйл ажиллагааг иргэд, олон нийт, төр засгийн байгууллагуудад хүргэж, сурталчлан таниулах юм. Тодруулбал “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос бэлтгэн хүргэдэг “Баялаг бүтээгч” цуврал нэвтрүүлгийг “Малчин” телевиз өөрийн эфирээр орон даяар цацахаар болж байна.

 
  “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ЖДҮҮ эрхлэгчдийн дуу хоолойг төр засагт хүргэх, эрх ашгийг хамгаалах, тэдний үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр 1000 гаруй нэвтрүүлэг, контент бэлдээд байна.

Талууд үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсын Эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын хүндрэлийг даван туулах “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд баялаг бүтээгч, ЖДҮҮ (жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ) эрхлэгч,  ААН-үүдийг дэмжих, олон улсад өрнөж буй геополитикийн асуудлаас үүдэн МУ-ын худалдаа, тээвэр, логистикийн салбарт үүсээд буй хүндрэлтэй холбогдуулан дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин тэдний үйл ажиллагааг иргэд, олон нийт, төр засгийн байгууллагуудад хүргэж, сурталчлан таниулахад хамтын ажиллагааны гол зорилго оршиж байна.