Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2022.05.09 16:22
3559
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудал хэлэлцсэн ч шийдэлд хүрсэнгүй

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хаалттайгаар намын дотоод асуудал тэр дундаа бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хаалттай хуралдааны талаар   УИХ-ын гишүүн Н.Ганибал “Бид хаалттай хурлаар бүлгийн үйл ажиллагаа болон зарим асуудлыг хэлэлцлээ. Гэсэн ч ямар нэгэн шийдвэр гаргалгүй асуудлыг нээлттэй орхисон. Өнөөдрийн хурал 99 хувийн ирцтэй байсан гэж хэлж болно. Б.Пүрэвдорж гишүүнээс бусад нь бүлгийн хуралд оролцсон.  УИХ-ын тухай хууль болон УИХ дахь АН-ын үйл ажиллагааны дүрэмд бүх зүйл тодорхой байгаа юм. Жишээ нь, олонхын томилсон ангийн дарга ажлаа хийж чадахгүй бол тухайн ангийн хүүхдүүдийн олонхын шийдвэрээр даргыг чөлөөлдөг. Энэ бол алтан зарчим. Үүнийг нэгдүгээр ангийн сурагчаас эхлээд УИХ-д үйлчилдэг ардчиллын мөн чанар. Түүнээс биш хэн нэгнийг бүлгийн даргаар томилоод хэзээ ч огцруулахгүй, өөрчлөхгүй гэдэг байдлаар бид цааш явах юм бол Монголд ардчилал бий гэж хэлэхэд хэцүү болно. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд АН-ын бүлэг хуралдаагүй. Д.Ганбат дарга л ганцаараа хуралдаж байсан. Харин өнөөдөр зургаан сарын дараа анх удаа хамгийн их ирцтэйгээр буюу 99 хувийн ирцтэйгээр асуудлыг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй нээлттэй үлдээлээ” гэсэн юм.