Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрүүл мэнд
2022.05.09 16:53
4103
С.Энхболд: Урьдчилсан байдлаар иргэдээс ходоодны үрэвсэл, гурван хүүхдээс хорт хавдрын шинж тэмдэг ажиглагдсан

Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс бүх хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг оношлогоонд хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар 18 мянга орчим хүн улсын хэмжээнд үзлэг шинжилгээнд хамрагджээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд"Долоо хоног бүр мэдээ нэгтгэж байгаа ч тоймлосон байдлаар хоёр долоо хоног тутамд иргэдэд мэдээлэл өгөхөөр болсон. Урьдчилсан байдлаар ходоодны үрэвслүүд, ялангуяа бага насны хүүхдүүдийн дундаас гурван хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг ажиглагдсан. Энэ нь дараагийн шатанд нарийн шинжилгээ хийгдэж байж баталгаажна. Мөн 0-17 насны  хүүхдийг 150 мянган төгрөгөөр шинжилгээ хийж байна. Энэ нь үр ашиггүй гэх мэдээлэл сошил сүлжээнд явж байна. Ийм зүйл огт байхгүй. 18-аас дээш насны хүмүүст 60-150 мянган төгрөгийн багцын шинжилгээ хийж байгаа. 0-17 насны хүүхэд тухайн оршин суугаа дүүрэг болон аймгийнхаа анхан шатны эмнэлгийн байгууллагад үзүүлж, нэг иргэний тарифаар санхүүжиж байгаа. 0-5 насны хүүхдэд дөрвөн төрлийн шинжилгээ , 6-17 насны хүүхдэд 6 төрлийн шинжилгээ хийж байна. Эдгээр шинжилгээг хэрхэн сонгосон бэ гэхээр аливаа улс орны зонхилон тохиолдох өвчлөлтөд тулгуурласан. Тэгэхээр 0-5 насны хүүхдэд эхний ээлжинд амны хөндийн шинжилгээ хийж, асуумж асууж байгаа. Нас насанд нь тохирсон асуумж, аргаар зургаан төрлийн багц шинжилгээг хийж байна" гэлээ.